Хүний нөөцийн удирдлагын гол зорилго нь эрчимтэй, бүтээлч байдлыг өрнүүлэх, тэдний авъяас чадварыг нээн илрүүлж байнгын тогтвортой, өндөр үр ашигтай ажиллах чадвар, мэдлэг бүхий боловсон хүчинг бүрдүүлэх, боловсон хүчнийг сонгон шалгаруулж, мэргэжлийн дадлага, туршлага эзэмшүүлэх, ажлын цалин хөлс болон хөнгөлөлт тогтоох, албан тушаал ахиулах, дэвшүүлэх, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлэх явдал юм.