Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
Буй болсон түүх ба хэлний ном байснаараа үнэд орсон номууд • 2024
Редакторууд: Ш.Чоймаа, Ц.Цэрэндорж, Э.Мөнх-Учрал, Л.Ганбат
Дэлгэрэнгүй тайлбар хийсэн: Г.Алтансүх, Ж.Базарсүрэн, Г.Билгүүдэй, Л.Ганбат, Ц.Гүнчин-Иш, Ж.Гэрэлбадрах, С.Дулам, М.Жавхлан, Э.Жаргалмаа, Б.Золжаргал, Л.Маналжав, С.Мөнхсайхан, Э.Мөнх-Учрал, А.Пунсаг, Э.Пүрэвжав, Э.Равдан, Б.Сумъяабаатар, Д.Төмөртогоо, П.Төрболд, С.Цолмон, Ц.Цэрэндорж, Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн, Б.Энхсувд, Ц.Энхчимэг
Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж байх үүднээс Монгол Улсын Төрийн тэргүүн “Монголын нууц товчоон”-ыг нэг бүрчлэн тайлан тайлбарлаж, ойлгомжтой тодорхой болгон олон түмний хүртээл болгох санаачилга гаргасан юм. Энэхүү санаачилгын хүрээнд монголын түүх, хэл шинжлэл, утга зохиол, угсаатны зүй, газар зүй, соёл, шашин, сурвалж судлал зэрэг олон салбарын 25 эрдэмтэн судлаач “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэмээх энэ бүтээлийг туурвин, уншигч түмэндээ өргөн барьж байна.
Ачаалж байна…