ЕБС-ийн сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөмж, гарын авлага болгох үүднээс энэхүү номд эхийн найруулгын хэв маягтай холбоо бүхий аргазүйн гол асуудлууд, ялангуяа, сургалтын хөтөлбөрт орсон дүрслэн бичих, хүүрнэн бичих, тайлбарлан бичих, мэдээлж тайлбарлан бичих, дүрсэлж тайлбарлан бичих, харьцуулж тайлбарлах, таамаглаж тайлбарлах, учир шалтгааныг тайлбарлаж бичих, ятган итгүүлж бичих зэрэг нэршил, нэр томьёоны учир холбогдлыг хэрхэн ухаарах, эх унших, задлах, бичих, найруулах үйлээр сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх арга зүйн асуудлаас гадна, эдүгээ сургалтад зайлшгүй хэрэгцээтэй байгаа шинэлэг ойлголт ухагдахууныг аргазүйн үүднээс авч үзсэн болно.