Монгол хэлний их тайлбар толь
[yabugulqu]
явуулах
Тайлбар
- явахын үйлдүүлэх хэв, одуулах, зорчуулах, илгээх.
- юмыг шилжин хөдлөхөд хүрүүлэх.
- үйл ажлыг гүйцэтгэх.
- хэт хэтрүүлэн ярих.
Жишээ өгүүлбэр
томилон явуулах
хөдөө явуулах
сургуульд явуулах
ажил хөдөлмөрт явуулах
захидал явуулах
мэдээ явуулах
утас явуулах
цагаа түлхэж явуулах
сонгууль явуулах
ажил хэргээ явуулах
ухууллага явуулах
тэр ч намайг бүр явуулдаг юм.