Монгол хэлний их тайлбар толь
[ashiguei]
ашгүй
Тайлбар
хүсэж бодсон үйл явдал санаа бодолд тавтайяа нийлэлцсэнд гаргах аялга.
тун сайн, санаанд тохиром, чанар сайтай.
Жишээ өгүүлбэр
ашгүй чи ирэв үү!
ашгүй юун сайн юм бэ!
ашгүй морьтой болоо шив дээ!
ашгүй ямар сайхан завшаан тохиолдов!
ашгүй сайн хүү
ашгүй морь.