Монгол хэлний их тайлбар толь
[ashig]
ашиг i
Тайлбар
- зарлагаас илүү гарч байгаа орлогын хувь.
- өртөггүй орох, олз юм.
- мал мэтээс гарах хэрэгцээт зүйлс.
- тус дөхөм; хот орсон нь ашиг болов; ашиг хонжоо; ашиг орлого; ашиг эрмэлзэлгээ; ашиг завшаан; үр ашиг; эрх ашиг х о р ш.
Жишээ өгүүлбэр
арван мянган төгрөгийн цэвэр ашиг олжээ
хувийн ашгийг харах
олз ашигт шунах
малын ашиг шимийг дээшлүүлэх арга зам