Монгол хэлний их тайлбар толь
[chimuege]
чөмөг
Тайлбар
- булуут ясны доторхи тосорхог нялцгай нэхмэл; чөмөг идэх; хурга таргалавч чөмөг нь бор х у у ч.
- мөн тосорхог нялцгай нэхмэл бүхий булуут яс; шагаат чөмөг (дунд чөмөгний дараах яс); атгаал чөмөг (бугалаг чөмөг); дунд чөмөг (сүүж ясны дараах чөмөг); богтос чөмөг (малын бугалаг чөмөгний дараах яс); чөмөг таших (чөмөгний ясыг хагалж доторхи чөмгийг авах).
- тарга тэвээрэг чөмөг суух (мал гөрөөсний таргалж тэвээрч чөмөг нь нүнжигтэй болох); чөмөг алдах (мал гөрөөсний эцэж туранхлаад чөмөг нь нүнжиггүй болох); чөмөгтэй (мал гөрөөсний тарга хүч авч өөх нүнжигтэй болох).