Монгол хэлний их тайлбар толь
[oiir-a]
ойр
Тайлбар
- хол гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй; ойр газар; ойр очих; энэ талаар нь явахад ойр; ойр суух; ойр зуур (асар холгүй; ойр зуурын аянд явна; ойр зуурын хүнтэй уулзана).
- төрөл ургийн холбоо хол биш.
- шилжсэн зөрүү багатай, ойролцоо, ялгаа багатай; эх зурагтайгаа ойр байна.
- төдий удахгүй, даруйхан шиг.
Жишээ өгүүлбэр
ойр төрлийн хүн
ойрын өдрүүдэд
ойрын жилд
ойрын ирээдүй
ойрын зам.