Монгол хэлний их тайлбар толь
[chiluege]
чөлөө
Тайлбар
- уужим зай талбай.
- завсар завдал; ** зав чөлөө** х о р ш.
- ажил үйлдвэр хийгээгүй сул үе; амралтын чөлөө; сул чөлөөтэй сууж байна; чөлөө гуйх (ажил хөдөлмөр хийгчид, ажлаасаа гарах буюу түр хугацаагаар чөлөөлөгдөхийн учир хүсэлтээ гаргах); чөлөө эрэх (а. албан ажлаасаа чөлөө гуйх; б. бусдыг унагаах бодлогоор түүний өө сэвийг эрэлхийлэх; в. үйл ажлаасаа зай зав олохыг сүвэгчлэх); чөлөө авах (ажиллахгүй байх зөвшөөрөл авах); чөлөө тавих (ажиллаж байгаа хүмүүс буюу сурагчдад амрах түр хугацаа тавих); амралтын чөлөө (амрах хугацаа); чөлөөний хуудас (чөлөө олгосныг магадлах бичиг); @ эрх чөлөө (аливаа анги нийгэмлэгийн зүгээс хязгаарлал хавчлага шахалтгүйгий нь; эрх чөлөөгөө олох; эрх чөлөөний хөдөлгөөн).
Жишээ өгүүлбэр
Сүхбаатарын чөлөө
өргөн чөлөө
ажлын чөлөө завсар
ажлын самбаа чөлөөгөөр хийх ажил