Монгол хэлний их тайлбар толь
хажуу
Тайлбар
- нэгэн этгээд, нэгэн тал жигүүр; биеийн нэгэн хажуу; хажуу тийшээ болох.
зүүн үзүүр этгээд.
2. дэргэд, шадар; хажууд нь суух; хажуугийн айл; хажууд минь суугаа амраг минь, хамаг олны баясгалан /дуу/.
хажуу тал.
3. уулын хэвгий; хажуу талын ногоо халиурч найган ганхана; тэр хажуу дээр билчиж байгаа үхэр бол...
4. энгийн, гаднын, хөндлөнгийн.
шууд холбогдохгүй хүн.
5. шилжсэн сацуу, зэрэглээ, хооронд;ядаж байхын хажууд, морь минь чөдөртэйгөө тэгж явчжээ.
а. хажуу талаар; уулын хажуугаар явах; хажуугаар хэвтэх; б. дэргэдүүр; чиний хажуугаар өнгөрсөн шүү; в. сацуу, зэрэглээ; яарахын хажуугаар ажил гараад болдоггүй.