Монгол хэлний их тайлбар толь
[nashi . inagshi]
нааш
Тайлбар
- цаашийн эсрэг утга, өөрийн тал руу, өөрийн талд; наашаа суу! наашаа ирэх; нааш нь авчрах; наашаа харах; хөлөө нааш нь жийх; нааш харахгүй (тус дэмжлэг болох шинжгүй); нааш харах ах дүү (тус дэмжлэг болох хүмүүс); намайг нааш харах цаг боллоо (намайг тэтгэх туслах цаг болов); наашаа болох (а. ойртох, дөтлөх; б. баахан ялаар болох; в. бүтэх төлөв орох); нааш нь татах (а. өөрийн тийш татах; б. үнийг бууруулах); нааш цаашгүй (хөдөлгөөгүй); нааштай цааштай (өгөө аваатай, тохирч болмоор, уян хатан хөдөлгөөтэй).
- дотогш, дотор.
- наана, үгүй бол; чамайг өгөхөөс нааш явахгүй; ажил хийхээс нааш бүтэхгүй; би үзэхээс нааш итгэхгүй; хүн сайн ч бол хэлэхээс нааш санахгүй, цаас нимгэн ч бол чичихээс нааш цоорохгүй хууч.
Жишээ өгүүлбэр
сараас нааш ирэхгүй
зуугаас нааш өгөхгүй
хориноос нааш ирнэ