Монгол хэлний их тайлбар толь
нийлүүлэх i
Тайлбар
- нийлэхийн үйлдүүлэх хэв, нийлэхэд хүрүүлэх; 2.хамтатгах, нэгтгэх; хонь хурга нийлүүлэх; ус сүү нийлүүлэх; хүч нийлүүлэх; хувь нийлүүлэх (тус тусын оногдох хувийг нэгтгэх); дуу нийлүүлэх (нэг зэрэг, зэрэг зэрэг; дуу нийлүүлэн дуулж байв; дуу нийлүүлэн аашлав); холыг ойртуулж, хоёрыг нийлүүлэх зүйр; нийлүүлэх гэрээ (худалдах ба худалдан авах зэрэгт хоёр этгээд харилцан байгуулах тэмдэг бичиг; 3.шилжсэн бэлтгэх хангах; албан журмаар нийлүүлэх сүү тос; бараа нийлүүлэх; арьс шир нийлүүлэх; 4. шилжсэн бялдуучлах, зусардах, дагалхийлэх;таалалд нийлүүлэх; байдалд нийлүүлэх