Монгол хэлний их тайлбар толь
[nirugu]
нуруу
Тайлбар
- хүн ба зарим адгуус амьтанд ар голын дагуу байх бөгөөд дотор нь нугас орших хэсэг хэсэг яс, залгасан мөгөөрсөөр бүтсэн зүйл; нуруун дээр нь тохох; нуруугаа авах (морины нуруу эмээлд холгох).
- хүний ар тал; нуруун тал; нуруу хөшөөд байна; нуруугаа үүрэх (хоёр гараа ардаа сольцон барих); нуруугаа үүрсэн нь намайг голох, нусаа чирсний нь би голох з ү й р.
- хүний өндөр нам; дунд зэргийн нуруутай (өндөр ч биш, нам ч биш).
- уулын урт шил.
- орон байшин, хашааны хаалга мэтийн дээгүүрх уртааш мод.
- ш и л ж с э н төлөв, гол, ерөнхий байдал; нуруутай хүн (төлөв томоотой, гайгүй, нилээд сайн); дүн нуруу нь (ерөнхий төлөв нь).
- хураан цогцолсон юм.
Жишээ өгүүлбэр
Хэнтийн нуруу
Уралын нуруу
майхны нуруу
байшингийн нуруу
нуруу мод
таван нуруу өвс авлаа
нэг нуруу аргал овоолов
бараа таваараа нуруулдаж хураасан.