Монгол хэлний их тайлбар толь
[cheber]
цэвэр
Тайлбар
- хир тоос, бузар буртаггүй ариун; цэвэр цээр хорш.; цэвэр айл; цэвэр аяга; цэвэр агаар; цэвэр хувцсаа өмсөх; ариун цэвэр (хүн амын эрүүл мэнд болон нийт олныг цэвэр боловсон байлгах арга хэмжээ; хувийн ариун цэвэр; ариун цэврийн шаардлагыг биелүүлэх); цэвэр ус (бохир муухай биш ус).
- юмны хийсэн, бүтсан байдал янз үзэмжтэй, аятай; цэвэр оёх; цэвэр хийх (юмыг сайн сайхан, аятай, үзэмжтэй үйлдэх); цэвэр царай (аятайхан, сайхан, үзэмжтэй царай зүс).
- үнэнч, шудрага: цэвэр ичимтгий (сахилга журам сайн, явдал үйл шудрага, санаа үнэнч хүн); цэвэр явдал (ариун, шударга, үнэн үйлс); @цэвэр ашиг (бүх зардал сүйтгэлийг нөхөөд илүүдэж үлсэн хувь).