Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
"Б" үсгээр эхэлсэн 2,494 үг
[bag-a]
хэмжээгээр их биш, жижиг, том биш.
бага настай.
эхний, доод шатны; бага ангийн сурагчид (нэгээс дөрөвдүгээр ангийн сурагчид); бага сургууль (анхан шатны сургууль).
доод тушаалын; бага дарга (доод тушаалын дарга); бага дэслэгч, бага түрүүч (цэргийн цол); бага эмч (дунд мэргэжлийн эмч).
тоо цөөхөн.
загас багатай гол (загас цөөнтэй гол).
☆ бага гарчиг (номын ерөнхий гарчгийн дор бичих нэмэлт гарчиг).
бага сага (аар саар, жижиг сажиг).
бага сагалах (ажилтай ажилгүйн хооронд явах, юухан хээхнээр цаг өнгөрүүлэх).
бага тархи (их тархийн доод этгээдэд байх жижиг тархи).
бага үд (арван нэгэн цагийн орчим).
бага хүйтэн (сарны зурхайн ёсны 24 улирлын нэг ес эхлэхийн өмнөх арван таван хоног).
бага хэвэл (хүний хүйснээс доош хэсгийн нэр).
бага авга (эцгийн дүү).
бага авга бэргэн (бага авгын эхнэр).
бага эвхмэл (урьдын цагт айлтгах хэрэг зүйлийг бичиж сайдуудад үзүүлэн өргөх бичиг).
бага хураангуй (утга зохиолын дотор өмнөд санааг хураангуйлан бичсэн үг).
бага хурал (олон улсын болон албан байгууллагын төлөөлөгчдийн зөвлөгөөн).
бага хаалга (хаалганы самбарт болон хашаанд хийсэн жижиг хаалга).
бага хялгана ургамал (говьд ургадаг нэг зүйл хялгана).
залуу бага хүүхэд
олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал
эрдэм шинжилгээний бага хурал