Монгол хэлний их тайлбар толь
[shaqaqu shiqaqu]
шахах i
Тайлбар
- юмыг бөөгнөрүүлж няг чигж болгох.
- юманд байгаа зүйлийг ялган гаргаж авах; өөх шахах; үр тариа шахах; идээ бээрий нь шахах; шахаж зайлуулах (а. шахаж гаргах; б. түлхэж түрж байраас шилжүүлэх); шахаж гаргах (хяхан хавчиж зайлуулан холдуулах).
- ойр болох, дөхөх.
- хавчих, хаших, хүчлэх; хонио усаар шахаж гаргах; морио хаданд шахаж байгаад барьж авав; багалзуур шахах (багалзуурын тус газраас гараар базах); багалзууры нь шахах (бусдын багалзуурыг базаж шахах); багалзуураа шахах (өөрөө хоолойгоо чаргагдуулах); хоолойгий нь шахах (бусдын хоолойг базаж шахах); хоолой шахах (хоолой чаргагдуулах)'; хоолойгоо шахах (өөрөө хоолойгоо чаргагдуулах):
- идэшний малыг бордож таргалуулах.
Жишээ өгүүлбэр
бяслаг шахах
чихцэж шахах
шал шахах
шахаж суух хэрэгтэй
ирэх шахаж байгаа
дуусах шахаж байна
очих шахаж байгаа бий
хүрэх шахаж билээ
баяр болох шахаж байна
үхэр шахах
гахай шахах.