Монгол хэлний их тайлбар толь
[ebesu]
өвс (өн)
Тайлбар
- мод, бутаас бусад аливаа нарийн ногоон иш бүхий ургамал;
- өвс бордоо, өвс ногоо, х о р ш.
- өвс шиг хийсэх (маш хөнгөн юмны тухайд).
- өвсөн гэр (гэрийн муушаал; өвсөн гэр нь хийсээд явчихжээ, үнхэлцэг тогоо нь хагараад явчихжээ (үлгэр).
- мал тэжээхийн тул хадаж хатаасан ногоо; өвсөн овоохой;
- өвсөнд гарах (өвс хадахаар явах, хадланд гарах).
- өвснөөс буух (өвсний ажил дуусах).
- өвсний хадуур (өвс хадах багаж).
- өвс нуруулдах (хадсан өвсийг ихээр овоолох).
- өвсний хашаа, өвсний хороо (өвс агуулах сав).
- өвс бухалдах (хадсан өвсийг бага багаар овоолох).
- өвс дүйзлэх (а. хураасан өвсийг бага багаар боох; б. хураасан өвсийг бага багаар овоолох)
Жишээ өгүүлбэр
зэрлэг өвс
эмийн өвс