Монгол хэлний их тайлбар толь
[dugturqu]
дугтрах
Тайлбар
- гэнэт угзран доош нь татах.
- бөхийн мэх, нөгөө этгээдийг доош нь даран угзрах.
- сугсрах, огзом огзом сэгсрэн доош нь оруулах.
Жишээ өгүүлбэр
хоёр гар дээрээс нь хүчтэй дугтран, газар сөгтгөв
дугтардаг морь
дугтран унагав
дүүрэн будаатай хүүдийг дугтарсаар байж нилээд доош нь оруулжээ
бахардсан хүнийг сэргээхээр дугтрав.