Монгол хэлний их тайлбар толь
[salqin]
салхи
Тайлбар
агаарын урсгал:
- хий салхи, салхи шуурга, салхи шороо хорш.; урьхан хонгор салхинд уулын мод ганхана (ардын дуу).
- эрүүл салхи (цэвэр сайхан агаар).
- ширүүн салхи (хүчтэй салхи).
- цагаан салхи (тогтниун зөөлөн салхи).
- улаан салхи (шороон манан хадуулсан салхи).
- хар салхи (маш хүчтэй, хөнөөлтэй салхи).
- хуй салхи (сочмог шороо босгосон эрчтэй салхи).
- жихүүн салхи (их хүйтэн биш шиг мөртөө жиндүү салхи).
- халуун салхи (бүгнэм бүгчим салхи).
- хүйтэн салхи (жихүүцүүлэх жин ихтэй салхи).
- урин салхи, урьхан салхи (зөөлөн тааламжтай салхи).
- салхи сөрөх (салхины эсрэг явах).
- салхи дагах (салхины урсгал дагуу явах).
- салхинд тавих (юмыг агаарт гаргах).
- салхинд гарах (агаар салхинд явах).
- салхи гарах (салхи үүсэх, ихээр салхилах).
- салхи орох (салхи нэвтрэх).
- салхи цохих (салхинд үлээгдэж сэвэгдэх).
- салхи авах (а. ан амьтан салхиар үнэр сэрэх; б. салхи цохих).
- салхи анчлах (усан онгоцны далбаат салхины эсрэг зөрүүлэн өлгөж хөндлөн гулд зорчин явах).
- салхи лүвхийх (халуун салхи салхилах).
- салхи шиг хурдан (маш хурдан).
- салхины нь доогуур гаршгүй (ойртошгүй).
- ★ салхин тээрэм (салхины хүчээр хөдлөх тээрэм).
- салхин хүрд (салхины хүчээр эргэлдэх хүрд).
- салхин сэнс (салхины хүчээр эргэх сэнс).
- салхины ая дагах (а. салхины урсгалын аяар өөрийн эрхгүй явах; б. цаг үеийн байдлыг харж аль хүчтэйг аядан дагалдаж явах).
- салхин цэцэг (хүний арьсанд туурах нэг зүйл халдварт өвчин).
- салхины чийгийрэм цэцэг ургамал (үндсийг шороонд суулгахгүй, сүүдэр газарт өлгөж ус шүршин чийглэж байвал ургаж цэцэглэдэг, мөнх ногоон навчтай, цагаан шаравтархан цэцэгтэй нэг зүйл ургамал).