Монгол хэлний их тайлбар толь
[bichiqan]
бяцхан
Тайлбар
бага, жижэг.
бяцхан зэрэг (улаан нүд өвчин).
бяцхан зэрэг сувилах (улаан нүд өвчнөөр өвдөх).
бяцхан алтан хундага цэцэг у р г а м а л (алтан хундага цэцэгтэй адилавтар, жил эцэслэн тэргүүлэгч цэцгийн хамт цэцэглэнэ).
бяцхан хонгор галуу а м ь т а н (их хонгор галуутай адил боловч бие бяцхан нэг зүйл галуу).
бяцхан доголон ханчир а м ь т а н (хүзүү толгой харавтархан, улаан бидэртэй, ар жигүүр сүүлийн чандар шаравтархан, хар бидэртэй, зүлэг газар орших шувуу).
бяцхан хархираа шувуу а м ь т а н (тогорууны намын шувуу, янз тэглийтэй адил, үнсэн өнгөтэй, хүзүү хар, хушуу урт, нүдний зовхинд нижгээд цагаан өрөвлөг бий, биеийн өндөр нэг тохой илүү).
Жишээ өгүүлбэр
бяцхан хүүхэд
бяцхан сандал