Монгол хэлний их тайлбар толь
[deguejing]
дүүжин i
Тайлбар
- дөрөөлж гарах оосор.
- өндөр модноос унжуулсан оосор мэт зүйл, дүүжигнэн савлаж наадах зэвсэг.
- дүүжилдэг юм; дүүжин ор; дүүжин өлгий; дүүжин үлүүр (баганат жигнүүр); дүүжин урхи (шилүүс агнах хэрэгсэл; уулын хярыг хашин хааж, газар газарт амсар үлдээж дээсний урхид гувж хийлгэж үлдээсэн амсрын тушаа зүүнэ, үүнд шилүүс торвол дүүжлэгдэнэ).
- шагаа харвахад хоёр багийн нэг нь хожих буюу эсвэл нөгөө нь харьцахын тул харвах эцсийн ганц маш жижигхэн хасаа.
Жишээ өгүүлбэр
өндөр хаднаас унжуулсан дүүжин олс
дүүжин дээр тоглох
дүүжин харвах.