Монгол хэлний их тайлбар толь
[golumda]
голомт
Тайлбар
- айлын гал түлэх тулга зуух; гал голомт хорш.
- айлын нутгийн тулга зуух байсан ором.
- өвгөдийн гэр өрхийг залгамжилан яваа айл өрх; өвгийн минь гэр голомт; аавынхаа гал голомтыг сэргээж явна би; дархан манай хувьсгалт Монгол Улс, даяар монголын ариун голомт; голомт сахих (үе улирсан гал голомтоо залгамжилан эзлэх); голомт залгамжилах (өв хөрөнгө залгамжилан авбал зохих хүн); голомты нь баллах (үр угсаагаар нь сүйтгэх); голомт тасрах (үе залгамжилах хүнгүй болох).
- үүр үүсвэр.
Жишээ өгүүлбэр
айлын голомт битгий голло!
халдварын голомт
дайны голомт.