Монгол хэлний их тайлбар толь
[jirueqe]
зүрх
Тайлбар
- амьтны цусны эргэлтийн гол эрхтэн; зүрхний гэм; зүрхний өвчин; зүрхний цохилт; зүрхний хэнээрэл;
- зүрхний тольт (зүрхний язгуурын цагаан).
- зүрх томрох (зүрх нь хэвийн хэмжээнээс том болох).
- зүрх хагарах, зүрх дэлбэрэх(өнхөлцөг хагарах, маш айж сочих).
- зүрх булгилах, зүрх түгших, зүрх цохих, зүрх дэлсэх, зүрх чичрэх, зүрх цохилох, зүрх догдлох (зүрх долгисон хөдлөх зүрхэн тус түг түг хийх).
зориг.
- зүрх зориг х о р ш.
- зүрх их (зориг их бөгөөд айх шантрахгүй).
- зүрх бага (аймхай, халирамхай, хулчгар).
- зүрх гаргах (үйл явдалд зориг гаргах).
- зүрх үхэх (үйл ажилд зориг нь шантрах).
- зүрх шантрах, зүрх мохох (зориг харих).
- зүрх муутай (аймтгай).
- зүрх орох (зориг орох).
- зүрх хүрэхгүй (айн бэрхшээж, халдаж чадахгүй халирах).
- зүрх шимшрэх, зүрх шижигнэх (сэтгэлийн зовнилоор бэгтрэн доройтох, айж бэрхшээх).
- зүрх эмтрэх, зүрх өвдөх (сэтгэлийн зовлонгоор дотор бэгтрэх).
- зүрхэнд хүрэх (а. өөх тос идэж шандуурах; б. зүрхэнд орох).
- зүрхэнд орох (айдаг болчихсон, ямар нэгэн юмнаас жийрхэн зүрхших).
дотно, хайр.
- гол зүрх; амин зүрх (хамгийн хайртай).
- үнэн зүрхнээс, зүрхний угаас, гол зүрхнээс, чин зүрхнээс (үнэн санаанаас, чин сэтгэлээс, үнэн голоосоо).
- зүрхний амраг (хайртай амраг).
- зүрхний нөхөр (хамгийн дотно итгэлтэй нөхөр).
- бөх зүрхтэй бүдүүн голтой з ү й р.