Монгол хэлний их тайлбар толь
[monggol]
монгол
Тайлбар
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Өвөр монголын өөртөө засах орны хүн амын хэсэг.
*Он онд идээшиж олон онд дассан нутаг.
Одоогийн шинэ монголын улаан туг бүрхсэн орон.
Энэ бол миний төрсөн нутаг.
Монголын сайхан орон.* (Д.Нацагдорж).
монгол хүн зоригтой, молор эрдэнэ үнэтэй зүйр; монгол хүн морио магтана, мужаан хүн хөрөөгөө магтана зүйр.
2.монгол дуу; монгол эмээл; монгол дээл; монгол гутал; монгол гэр; Монгол хэл (Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Өвөр монгол, Буриад АССР болон Ойрадуудын хэл); Монгол үсэг(Уйгаржин монгол, дөрвөлжин, тод, соёмбо, шинэ үсэг); Уйгаржин монгол бичиг (эрт цагт Уйгаруудаас уламжлан авсан бичиг, хуучин монгол бичиг ч гэнэ); Тод монгол бичиг (Ойрадын Зая Бандид гэгчийн 1648 онд зохиосон бичиг); Шинэ монгол бичиг (Кириллийн үсгээс уламжлан авсан бичиг, шинэ бичиг ч гэнэ); монгол бүрээ (дунд нь мод, захад нь гууль тавьж хийсэн урт бүрээ); монгол адуу (эрт цагаас гаралтай, талын адуу, бие жижиг, хүч чадал их, тэсвэртэй, жилийн дөрвөн улиралд билчээрээр амьдрана); монгол архи (сүү исгэж нэрдэг архи); монгол далан хэлт амьтан (янз далан хэлт чогчготой адилхан болоод жигүүрийн дотор үе үе цагаан өрөвлөг бүхий нэг зүйл бялзуухай); монгол амуу ургамал (нэгэн зүйлийн тариа, мөхлөг нь улаан хоногоос томхон, эрт боловсорно); монгол өвс ургамал (цагаалжин төрлийн нэг зүйл өвс); монгол цай ургамал (хөвөн оройт, сөд зэрэг цайны оронд уудаг өвсний зүйлийн нийт нэр).
Жишээ өгүүлбэр
Монгол Ардын Хувьсгалт Нам
Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл
Монгол Ардын хувьсгалт цэрэг
Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг
Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг
баруун монгол
өвөр монгол