Монгол хэлний их тайлбар толь
[saiiqan]
сайхан
Тайлбар
муухай гэдгийн эсрэг утга.
юмны овор дүр, яс чанар өнгө зүс хээ үзэмжтэй, аятай; сайхан хот; сайхан хүн; сайхан морь; сайхан газар; сайхан үнэр; сайхан хоол; уран сайхан (а.урлаг урлагийн ажилд хамаарагдах, холбогдох зүйл; театрын уран сайхны удирдагч; б.бодит явдлыг дүрслэн үзүүлсэн кино, зохиол зэрэг; уран сайхны кино); гоо сайхан (урлаг,уран сайхны тухай сургаал).
зохистой, нийлэмжтэй, тохиромжтой; тэнгэрийн сайханд (бороо, шуургагүйд, цэлмэгт); цаг сайхан байна (ган зудгүй).
сэтгэл санааны хоргүй, шудрага; сайхан сэтгэлтэй хүн; сайхан зантай авгай; сайхан хэвт цэцэг ургамал (ит навч замар цэцгийн адил, гагцхүү цэцгийн өнгө шар, хүйс нь тос, гилтэгнэм үзэсгэлэнтэй).