Монгол хэлний их тайлбар толь
[oruqu]
орох i
Тайлбар
- аливаа юм, юмны дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх; гэрт орох; тасалгаанд орох; цонхоор салхи орж байна; ажилд орох; сургуульд орох; намд орох (намын гишүүнд элсэх); замд орох, замаар орох (зам дагаж явах, мөрөөр явах; социализмын замд давшин орлоо; замаар ороод алхав); байранд орох, сууцанд орох (байрлах, байртай болох, сууцанд шилжих; манайх шинэ байранд оров; одоогоор орон сууцанд орох болоогүй байна); бүртгэлд орох (бүртгэгдэх, бүртгэлд багтах); дансанд орох (данслагдах, дансанд багтах); орлогод орох (орлогонд багтах, орлогонд тэмдэглэгдэх); хоолонд орох (а.хоол идэх; одоо би яваад хоолонд ороод ирнэ; б.хоол идэх дуртай болох; тариа хийлгэснээс хойш тав хоноод хоолонд орж эхлэв); гуанзанд орох (бэлтгэсэн идэш уушны газар хооллох); усанд орох (а.усанд шумбах, угаах; бид Туул голын усанд оров; халуун усанд тавтай оров; шүршүүрт оров; б.норох; усанд орсон тамхи); далд орох (далдлагдан үзэгдэхгүй болох; нар уулын цаагуур далд оров); нар орох (нар жаргах, шингэх); номд орох (аливаа сургаалд бишрэх, зөвшөөрөн дагах; буруу номтны номд орох); дагаар орох (өршөөл, соёлд багтан оролцох); хүргэн орох (эхнэрээ дагаж хадмынд орогнох; айлд хүргэн орж гэнэ); хэл аманд орох (хэрүүл шуугианд нэр багтах, оролцох); хэрэгт орох, ял зэмлэлд орох (гэм зэмд холбогдох; хүн зодсон хэрэгт орж гэнэ).
- аливаа газарт очих, хүрэх.
- уруу, эсрэг, чиглэн одох.
- хэрэглэгдэх, зарцуулагдах.
- агаарын тунадас, хур буух.
- юманд шуналтай, дуртай, сонирхолтой болох; архинд орох; өнгөнд орох; тоглоом орох.
- бодогдох, сэтгэгдэх; тэр хүний нэр гэнэт дотор ороод ирлээ шүү; ☆ *нүд орох** (сохор хүн хараатай болох); зүүдэнд орох (зүүдэнд сэрэгдэх); тэргэнд орох (адгуус малыг тэргэнд хөллөх); хүч орох (а. хүчтэй болох, тэнхээтэй болох; б. улам исгэлэн болох); үнэр орох (үнэртэй болох, үнэр шингэх); амт орох (амттай болох, амт шингэх); зүрх орох (зориг орох); зориг орох (зориг бадрах); өнгө орох (а. сайхан өнгөтэй болох; б. өнгө үзэсгэлэн сайжрах); царай орох (царай сайхантай болох); хөлд орох (хүүхдийн анх явж сурах); хэлд орох (хүүхэд анх үг хэлж сурах); үнэд орох (үнэ нь нэмэгдэх; алт үнэд орж байна гэнэ); үгэнд орох (дуулгавартай байх; энэ миний үгэнд л ордог хүү байгаа юм); жил орох (дорно зүгийн зурхайн ёсны мөчлөгийн жил тохиолдох; энэ жил гучин долооны бар жил оров); ухаан орох (а. хэрсүүжих; б. ухаан алдсан хүн сэргэх, сэхэх); амь орох (а. амилах; б. үнэхээр итгэх; голд ортол итгэмээр үг хэлэв); аминд орох (а. амий нь аврах; б. алах); онд орох (онд мэнд эсэн туулах).
Жишээ өгүүлбэр
хот орох
зах орох
аймгийн төв орох
гол руу орох
эрэг рүү орох
уул руу орох
дайсан руу довтлон оров
гол руу орох шахав
төв рүү ойртон очив
мод руу ороод жимс түүв
түлш их орох зуух байна
шавар зуурахад их ус оров
хөдөө явахад бензин их оров
цас орох
бороо орох
мөндөр орох