Монгол хэлний их тайлбар толь
[e-e]
ээ i
Тайлбар
болгоомжлуулахын учир урьдаас анхааруулан захихад хэрэглэх аялга.
шинэ зүйл сонссоны дараа сонирхон ойшооход хэрэглэх аялга.
юмыг хайрлах өршөөхөд хэрэглэх аялга.
бусдыг үл тоомсорлон өгүүлэхэд хэрэглэх аялга; *ээ тэр яах; ээ тэр муу юу.
ээ хээ (а. юмыг үл тоомсорлоход хэрэглэх аялга; ээ хээ, тэр яах вэ; ээ хээ энэ барагтай хэрэг; б. бусдыг дооглох, тавлахад хэрэглэх аялга; в. юмыг санасанд хүрэлгүй эвдэрсэн гэмтсэн зэрэгт хэрэглэх аялга; *ээ хээ, энэ чинь эвдрэв; энэ чинь чингэв).
ээ дээ (а. санаанд явхийтэл нийлэлдсэн зүйлд хэрэглэх аялга ээ дээ, мөн зөв; ээ дээ, чухам болно; б. итгэлгүй юманд болгоомжлоход хэрэглэнэ; ээд дээ! мэдэхгүй; ээ дээ!)
Жишээ өгүүлбэр
ээ! алдуузай
ээ! унтчихуузай
ээ, тийм үү? ээ, сайн даа
ээ, хөөрхий! ээ хайран!