Монгол хэлний их тайлбар толь
[jes]
зэс i
Тайлбар
бодисын язгуурын махбодын нэг; улаан өнгөтэй, давтамтгай нугарамтгай чанартай нэгэн зүйл төмөрлөг, ерийн зэс аранзан зэс гэж хоёр зүйл байдаг, аранзан зэс гэдэг нь хамгийн дээд зэргийн зэс, улаан алт ч гэж нэрлэх нь бий; зэсийн хүдэр; зэсийн байван; зэс нь бултайх, зэс нь цухуйх (хүний муу буруу үйл ажил бусад юмаар дамжиж өчүүхэн төдий илрэх)