Монгол хэлний их тайлбар толь
сайтай
Тайлбар
- сайн чанар бүхий; чанар сайтай эд; мөс сайтай хүн (ханилгаа сайтай); хүн сайтай (нөхөрсөг тусчхан); замаг сайт усанд шувуу болгон цугладаг, зан сайт хүнд хүн болгон цугладаг зүйр.
- ихтэй, үлэмж.
Жишээ өгүүлбэр
сүү сайтай үнээ
өвс сайтай нутаг
тослог сайтай хоол
мал сайтай айл.