Монгол хэлний их тайлбар толь
өмнө
Тайлбар
- урд зүг.
- өвөх тал; өмнө нь нэг ном дэлгээстэй байв; гэрийн өмнө.
- нүүр, урд талд; даргын өмнө номхон зогсож байв; олны өмнө хэлэх; хүний нүдний өмнө; өмнө хойно нь явах (ажил явдлы нь бүтээж явах).
- тулгам; бидний өмнө зогсож байгаа нэг чухал зорилго бол өвс хадлангийн ажил байна; юуны өмнө (юм, юмнаас урьд).
- шилжсэн урьд, тэргүүнд.
Жишээ өгүүлбэр
өмнө зүгийн халуун орон
баруун өмнө
зүүн өмнө
өмнө хойно
өвөл болохын өмнө
одоогоос хоёр жилийн өмнө
илтгэл хийхийн өмнө
хоолны өмнө
өмнө хойногүй нэгэн зэрэг.