Монгол хэлний их тайлбар толь
хэдий
Тайлбар
- юмны тоо, хугацааг асуух төлөвний уг; хэдий чинээн бэ? эндээс хэдий хол вэ? хэдийд ирэх вэ? хэдийд явах вэ?
- юмыг дурдан заагаад тайлбарлан эсэргүүцэхэд хэрэглэх үг; давс хэдий шорвог ч болов идээнд найралтай, найр наадам хэдий цэнгэлтэй боловч ажилд садтай; хэдий тиим боловч бас учир бий; хэдийвээр (юмыг заагаад тайлбарлан эсэргүүцэхэд хэрэглэх үг; бид хэдийвээр тэтгэвэрт гарсан боловч ажил хийнэ; эм хэдийвээр гашуун боловч биенд сайн); хэдийгээр (а. хэзээ; та хэдийгээр явах вэ? б. хэдийвээр; манайхан хэдийгээр хүн цөөтэй боловч их ажил хийх гэж төлөвлөок байна); хэдийд (ямар нэгэн үйл явдлын болсон буюу болох цагийг асуух төлөөний үг; хэдийд ирэх юм бэ; галт тэрэг хэдийд хөдөлсөн бэ? хэдийд ч болно); хэдийн (хэдийний; хэдийн црсэн хүн; хэдийн гүйцэтгэсэн ажил); хэдийний (нэгэнт өнгөрсөн цагийг зааж хэлэлцэх үг; тэр хүн хэдийний явсан; энә ажил хэдийний эхэлжээ).