Монгол хэлний их тайлбар толь
тайвань
Тайлбар
- БНХАУ-ийн зүүн урд орших арлын нэр
- Тайваний арал дээрх улсыг ийн нэрийдэх нь бий. 1949 оны Хятадын Иргэний Дайнд Хятадын Чан Кайши тэргүүтэй Үндэстний Нам (харах: гамин) Хятадын коммунистуудад ялагдан Тайваний аралруу зугтжээ. Гэсэн хэдий ч өөрсдийн улсыг эх газар дахь Наньжин хотод нийслэлтэй Хятад, Монгол, Туваг хамаарсан Дундад Иргэн Улс (харах: Дундад Улс) хэмээсээр байжээ. Сүүлийн үед Дэмократик Нам тургүүтэй Ногоон Эвсэл арал дээрх Тайбэйд нийслэлтэй Тайвань Улс байгуулах санал гаргаад байгаа ч Үндэстний Нам болон ХКН эсэргүүцсээр байгаа юм.