Монгол хэлний их тайлбар толь
задлах
Тайлбар
задрахад хүрүүлэх, задгай задархай болгох; 1. битүү далд юмыг онгойлгох, тайлах, нээх, ил болгох; лаазтай сүү задлах; лонхтой архи задлах; авдар хайрцаг задлах; ачаа задлах; ваадан задлах; нууц задлах; үг задлах; хүүр задлах; 2. цогцлон бүтээсэн, бүтсэн юмыг салгах, эвдэх, цуцлах, сарниулах, бутлах.
Жишээ өгүүлбэр
олс задлах
гэзэг задлах
ноос задлах
хөвөн задлах
машин задлах
хөрс задлах
аршаан задлах
задлан шинжлэх
тогтоол шийдвэр задлах
нэгдэл задлах
цэргийн хүч задлах
мөнгө задлах