Монгол хэлний их тайлбар толь
[yal-a]
ял
Тайлбар
улсын цааз хууль, олон нийтийн хэв журмыг зөрчиж гэм буруу болсон үйл явдал, түүнд ноогдуулсан шийтгэл зэмлэл; ял шийтгэл, ял торгууль, ял төлбөр, ял зэмлэл, ял янх хорш.
ял хийх(а. хууль цаазад эрсдэх гэмт хэрэг гаргах; б. гэмт хэрэг үйлдэгсдэд шийтгэл ногдуулах).
ялын төлөвлөгөө (гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хэргийн хүнд хөнгөнийг үзэж зохих шийтгэлийг ногдуулсан төсөл).
ял унагаах, ял ноогдуулах (гэмт хэрэг үйлдсэн хүнд зохих шийтгэлийг ногдуулан тогтоох).
ял хүлээх (үйлдсэн хэргийг биедээ дааж авах ба гэмт хэргээ илчлэн гаргах).
ял гулгах (үйлдсэн гэмт явдлыг тулган хүлээлгэх).
ял шийтгэх (шийтгэл ногдуулан хүлээлгэх).
ял торгох (гэмт хэрэг үйлдэгсэд мөнгөн шийтгэл ногдуулах).
ял эдлүүлэх (ногдуулсан шийтгэлийг эдлүүлэх).
ял хэлтрүүлэх (ногдсон шийтгэлийг өршөөж уучлах)
Жишээ өгүүлбэр
торгох ял
хорих ял
алах ял