Монгол хэлний их тайлбар толь
[sarabchi]
саравч
Тайлбар
- мал, гэр мэтийг цас шуурганаас хамгаалах нөмөр бүхий нэгэн талаас задгай, дээвэртэй барилга.
- байшингийн дээвэрний туургаас илүү гарсэн хэсэг.
- малгайн магнайны дээд этгээдэд урагш гарсан хэсэг.
- салхи шороогоос нүдийг хамгаалж, зүүдэг тор буюу хорго бүхий нүдний шил.
Жишээ өгүүлбэр
дулаан пин саравч барих ажил
малын саравч
байшингийн саравчинд өлгөх
малгайн саравч
саравчтай малгай