Монгол хэлний их тайлбар толь
[oriyaqu]
ороох i
Тайлбар
- юмаар тойруулах, тойруулан боох, хучих; лентээр ороох; сурын үзүүрийг гартаа ороож барив; адгуус амьтны цэцэрлэгт нэг том могой мод ороогоод хэвтэж байв; биеэ дээлээр ороогоод орон дээрээ сууж байлаа; тамхи ороох (тамхи татахад бэлтгэж цаасанд боох); 2. шилжсэн, бага хүүхдийн уйлж унжин салж өгөхгүй байх; хүүхэд нь бүлээрч, эхийгээ ороогоод байв; 3. шилжсэн, асууж хоргоох, эгзэгтэй асуулт тавьж гэнэдүүлэх, үг алдуулахыг оролдох; ороож асуух; зүү ороох (уран оёдол; зүү ороосон хавтга бүсэндээ хавчуулжээ).