Монгол хэлний их тайлбар толь
[chidur]
чөдөр
Тайлбар
- морь малын гурван хөлд торгож тогтоодог нэг зүйл хэрэгсэл.
чөдөр тушаа х о р ш.
чөдрийн сум (чөдрийн чагт тээг).
чөдрийн хаа (чөдрийн өмнөх хоёр салаа).
чөдрийн гогцоо (чөдрийн чагт торгох нүх).
чөдрийн шилбэ (чөдрийн сум).
чөдрийн гогцоо (чөдрийн чагт торгох нүх).
чөдрийн алга (чөдрийн чагттай хэсэг).
чөдөр холбоо (нэгэн зүйл гогцоолдсон хөвөрхий уяа).
чөдөр өрс (мод өвсөнд ороож ургадаг ургамлуудын ерөнхий нэр).
чөдөр ороомог у р г а м а л (ороонгын төрөлд багтдаг бөгөөд байдал нь утас мэт нарийн, бусад ургамлыг ороож ургадаг, шимэгч ургамал).
чөдөр сэдэргэнэ у р г а м а л (сэдэргэнийн төрөлд багтах бөгөөд нуга, тариалангийн газар ихэд ургадаг, хогийн ургамал).
чөдөр төмөр (винтов бууны замгийн нэг хэсэг).
чөдөр галзуу (нохойд тохиолдох нэг зүйл өвчин, чөдрөг ч гэдэг).
- садаа тотгор.
Жишээ өгүүлбэр
төмөр чөдөр
суран чөдөр
чөдөр зангидах
ажлын чөдөр
миний ажилд чөдөр болох хэрэггүй.