Монгол хэлний их тайлбар толь
[ebedchin]
өвчин
Тайлбар
- эрүүл биш байдал, бие махбодийн зөв зохист үйл ажиллагааны хэвийн биш байдал, самуурал, хямрал;
- өвчин зовлон, өвчин эмгэг, өвчин тахал хорш.
- эмзэг, өвдөх нь мэдрэгдэх; өвчин орох; өвчин нь ихдэх;
- өвчин тарих (өвчин нь бусдад тархах).
- өвчин тусах (өвчин хүрэх, өвчин олох, өвдөх).
- өвчин ээрэх, өвчин ороох, өвчин эргүүлэх (өвчин салахгүй болох).
- өвчинд шаналах (өвчинд нэрвэгдэж маш зовох).
- өвчин олох (өвчин хүртэх).
- өвчин хүртэх (өвчтэй болох).
- өвчин хүндрэх (өвчин чангарах).
- өвчин хүнддэх (өвчин хүндрэх).
- өвчинд баригдах (өвчин салахгүй болох).
- өвчинд нэрвэгдэх (өвчинд доройтох).
- өвчин илаарших (өвчин хөнгөрөх).
- ужиг өвчин (авсаар эдгэрэхгүй удсан архаг өвчин).
- өвчин үгдрэх (өвчин дахин хүндрэх, хүндрэлд орох).
- арьсны өвчин (арьсанд гарах өвчин).
- халдварт өвчин (аливаа хүн амьтан, юмнаас дамжин халдаж эхлэх өвчин).
- өвчин дарах (а. өвчин намдах; б. өвчин ээрэх).
- өвчний хуудас (өвдсөний учир олгосон магадлах хуудас).
Жишээ өгүүлбэр
хүнд өвчин
халдварт өвчин
нүдний өвчин
өвчин тусах