Монгол хэлний их тайлбар толь
[ganjug-a]
ганзага
Тайлбар
эмээлийн хавтасны өмнө хойдод унжуулсан сур.
ганзага татуу (чадвар муутай; гар богино, ганзага татуу).
ганзага нийлэх (үйл ажилд сэтгэл явдал зохицож мөр нийлэх).
ганзаганы сан хуучирсан (ан авд олз омогтой явахыг хүсч уншуулах сан).
ганзагын худалдаа (айл өрх хэсч аар саар юм борлуулдаг наймаа).
Жишээ өгүүлбэр
гары минь ганзаганд, хөлий минь дөрөөнд хүргэж өгөв