Монгол хэлний их тайлбар толь
[abqu]
авах
Тайлбар
юмыг өөрийн болгох; би авья; ажил авах; эхнэр авах. (гэрлэх); хүүхэд авах (үрчлэх); түрүү авах (наадамд морь түрүүлэх); тарга авах (мал таргалах); үг авах (а. дуулгартай байх; б. үг алдуулах).
зэрэгцэх; хам нөхцөл үйл үгтэй нийлэн авахын утга гарна; *завдаж авах; алдсан юмаа олж авах; мэдэхгүй юмаа мэдэж авах; сурч авах; худалдах авах; булаан авах; эзлэн авах.
зэрэгцэх нөхцөл үйл үгтэй нийлэн, тавтай удаан гүйцэтгэх байдлыг үзүүлнэ; тэнд очоод хэвтэж авлаа.
урьдчилах нөхцөл үйл үгтэй нийлэн, нэгэнтээ үйлдэн турших гэсэн санааг гаргана.
биенд ямар нэг согог суух.
бус үгтэй нийлэн ямар нэг бодол төрхийг үзүүлнэ.
зарим хувцас хэрэглэлийг тайлах.
биенээс салгах.
гарахын тийн ялгалт үгтэй нийлэн, эхлэхийн утга илэрхийлнэ; өглөөнөөс аваад орой болтол хичээллэв.
авах аргагүй (а. хэрэггүй, дэмий; б. авах бололцоогүй).
авах танаггүй (авах хэрэглэх аргагүй, хэрэгцээгүй, дэмий; авах танаггүй туранхай мал; өмссөн хувцас нь авах танаггүй болжээ).
авч орхих (а. тогтворгүй ааштай хүний нэгэн суурин дээр сайн муу зан хольцон гаргах авч орхисон зантай амьтан шүү; б. юмны дотроос хэрэгтэй, хэрэггүйг үзэж ялгах).
ам авах (зөвшөөрсөн, хүлээсэн үг гаргуулах, дахин няцахгүй гэж ягштал хэлүүлэх).
ам хэл авах (батлах үг гаргуулах).
амь авах (а. амийг аврах; б. амийг таслах).
анир авах (амьтан бусдын чимээг сэрэх, чимээ авах ч гэнэ).
газар авах (лавшрах, өвчин ужиж хүндрэх).
гэрэл авах (гэрэл үзүүлэхийг цээрлэх зүйлд осолдож гэрэл үзүүлэх).
зураг авах (гэрэл зургаар дүрсийг гаргах).
зүлд авах (анд хамт явсан буюу замд тохиолдсон хүмүүс, алсан тураг ангийн махнаас оногдох хувь хүртэлцэх).
зүрх авах (урьд ихэд айснаас болж хожим бэрхшээх болох).
идэш авах (хүйтний улиралд идэхэд бэлтгэж мал нядлах).
идээ авах (сүүн шимээр хүнс идээ боловсруулан хураах).
нойр авах (дутсан нойрыг нөхөж ханатал унтах).
ус авах (а. усны аюулд учирч тохиолдох; б. ус зөөж авчрах; в. эмчлэх буюу шинжлэх зорилгоор ямар нэгэн эрхтэнд тогтсон усыг гаргах; нугасын ус авах; уушигны ус авах).
салхи авах (а. салхи цохихыг цээрлэх зүйл. салхинд үлээгдэх, салхинд цохигдох, хөлс сэвэх ч гэнэ; б. ан амьтан салхиар үнэр авах).
өл авах (идэш хоолны зүйлийг зөвхөн идэж цадах).
үнэр авах (ан амьтан салхины дээд талаас ирсэн бусдын үнэрийг сэрэх).
хайр авах (бусдад дотнологдон хайрлагдахад хүрэх).
хал авах (бусдын хэлсэн зөвлөсөн үг сургамжид атгаг санах).
хулгай авах (хулгайд алдах, хулгайчийн гарт орох).
хүлээн авах (а. зочид гийчдийг хүндэтгэн зориуд учирч танилцах; б. дуу, авиа, нэвтрүүлэг, дохио зэргийг хүлээн авагчаар сонсох).
хүч авах (а. тарга авах; б. бусдын хүчинд шүтэх; в. чадал эрч нь нэмэгдэх).
хэл авах (бусдаас хариу үг чимээ лавлан мэдэх).
чийг авах (юм нойтон мэт болох).
шан авах, шагнал авах (хийсэн бүтээсэн үйл ажлы нь үнэлэн бодож олгосон шагнал хүртэх).
ширээ авах (үйлчилгээний газраас тусгай ширээнд бэлтгэсэн идэш уушийн зүйлийг худалдан авч хэрэглэх).
төл авах (малын төл бойжуулах).
ургац авах (хадлан тариалан хураах).
арга хэмжээ авах (а. зэмлэл хүлээлгэх; б. шаардлагат асуудлыг шийдвэрлэх).
зээл авах (эд мөнгө хожим төлөхөөр урьдчилан хэрэглэх).
цох авах (тоглож, цохон дээр няслах).
шав авах (тоглож бугуй дээр хоёр хуруугаар шавхуурдах).
хар авах (учрыг бүр түр мэдэж хардах).
мэдээ авах (а. бүртгэл дүн тодорхойлолт авах; б. сураг чимээ сонсох).
нэр авах, цол авах, зэрэг авах (тусгайлан оноосон нэр, зэрэг, цолтой болох).
Жишээ өгүүлбэр
цохиод авах
уншаад авах
нуруугаа авах
зоогоо авах
ажиг авах
сэжиг авах
хар авах
санаа авах
малгай авах
бээлий авах
үс авах
хумс авах
эмээл авах