Монгол хэлний их тайлбар толь
[gegueue]
гүү
Тайлбар
адуу, луус, чихтэй, тахь зэргийн гурваас дээш настай эм хүйстэй нь.
- гүү барих (айраг хийхээр унага уяж гүүгээ саах).
- гүү тавих (саахаа больж унагыг сул тавих).
- гүү саах (а. гүүг ивэлгэн сааж сүүг авах; б. чулуу зэргийн юм сөөлжүүлэн шидэж барьж авах наадам).
- гүүний зэл (унага уях зэл).
- гүүний сацал (гүү барсан өдөр сүүнээс сацаж өргөх ёсон).
- гүүний сацлын судар (гүүний сацал хийх үест унших судар).
- гүүний саам (гүүнээс саасан сүү).
- гүүний хөх у р г а м а л нохойн хуухтай адил зэллэн ургана, жижигхэн гуагийн адил болоод хоёр үзүүрт шуумгай үүтэй ногоо.
Жишээ өгүүлбэр
гүүний унага