Монгол хэлний их тайлбар толь
материализм
Тайлбар
ухамсар анхдагч гэдэг идеализмын эсрэг гүн ухааны үндсэн чиглэл бөгөөд матери анхдагч, бодит ертөнц бол ухамсраас хараат биш гэж үзнэ; диалектик материализм (байгалийн үзэгдлийг диалектик аргаар материалист ёсоор танин мэдэхэд үндэслэсэн марксист ленинист гүн ухаан); түүхийн материализм (нийгэмлэгийн хөгжлийн ерөнхий хуулиудын тухай шинжлэх ухаан).