Монгол хэлний их тайлбар толь
[chirai]
царай
Тайлбар
хүний нүүрний өнгө зүс.
- нүүр царай, царай зүс хорш.
- царай барайлгах (хүний царайн өнгө гэнт дүнсгэр болох)
- царай засрах (нүүр биеийн өнгө ба байдал сайжирч хувилах)
- царай хувьсах (уурласан, айсан өвдсөнөөс өнгө зүс нь хэвийн байдлаас хувиран өөрчлөгдөх)
- царай улайх (a. нүүр улаан болох; б. ичих; чамаас болж ингэж царай улайж байх уу)
- царай алдах (а. турах, ядрах, хий моригүй болох; б. харамлах; чи хэдэн төгрөг өгөхдөө битгий царай алдаад бай!)
- царай дарах (алив хувцас зэрэг юм өмсөхөд хүний байдлыг гутаах; наад малгай чинь чиний царайг бүр дарчихсан байна)
- царай орох (хүний бие тэнхэл сайжирч засрах)
- хүний царай харах, бусдын царай харах (хүний гар харах; өвгөн Жамц гуай бичиг үсэгт тайлагдчихаад хүний царай харахгүй ном захиа уншдаг болсон байна билээ)
- царай муутай (а. өнгө үзэмж муутай; б. харамч байдалтай)
аливаа үйл ажил ба юмны байдал төлөвийн нь.
Жишээ өгүүлбэр
энэ ажлын царай бүтэхгүй болж байна
тэнгэрийн царай муухай байна.