Монгол хэлний их тайлбар толь
[jeger-e]
зээр
Тайлбар
амьтан хос туурайтны хэсэг, хивдэг гөрөөс, саруул тал газар сүрэглэн явна, төрөл зүйл олон, авлаж мах арьсы нь ашиглана; цагаан зээр; сүүлт зээр; зээрэн бут ургамал (сороолийн нам, хээр хөдөө ургана, цогц 30 см. орчим, зуны эхэн хувьд ногоон найгалзуур ба жижиг хармаг үр гарна); зээрэн төлөг ургамал (өндөр нь 50-60 см. бамбай хэлбэртэй цагаан цэцэгтэй, олон наст ургамал, ногоон байхад нь үхэр идэх дуртай); зээрэн дэл ургамал (багалуурын нэг төрлийн ургамал); зээрэн шилбэ ургамал (иш шулуун, мөчир олон, цэцгийн өнгө нь ягаавтар цагаан нэг зүйл олон наст ургамал, ногоон байхад нь тэмээ идэх дуртай); зээрийн унд ургамал (сайр урсгал газарт бутлаж ургана, өндөр нь 30 см. орчим ишний бүдүүн нь 3мм. хүртэл, түрүү яармын адил, үндэс нь услаг нэгэн зүйл ургамал).