хэсэг хэсгээр буюу бөөн цулаар орших чулуулаг; өөдөө хаясан чулуу, өөрийн толгой дээр х у у ч.
- эрдэнийн чулуу (үнэ бүхий чулуулгийн зүйл).
- тэмээн чулуу (хааяа энд тэнд ганц нэгээр онцгон байгаа дэндгэр том чулуу).
- адуун чулуу (нэгэн хэсэг талбай эзэлсэн тархайвтар байдалтай байгаа нилээд томоохон чулуу).
- хонин чулуу (хэсэгхэн газар бөөндүүхэн байгаа, гол төлөв цагаан цайвар өнгөтэй жижгэвтэр чулуу).
- үхэр чулуу (хааяа энд тэнд байгаа нилээд томоохон чулуу).
- хайр чулуу (мөлгөр биш, ир ирмэг ихтэй жижиг чулуу; хайр чулуун эхт, хатан төмөр эцэгт).
- чулуун зэвсэг (эрт дээр цагийн чулуугаар үйлдсэн зэвсэг; хуучин чулуун зэвсэг; шинэ чулуун зэвсэг).
- чулуун бар (чулуугаар хийсэн бар): чулуун барч (чулуун дээр бар сийлэх хүн).
- чулуун нүүрс (газраас малтан гаргах шимийп гаралтай шатах хатуу зүйл).
- чулуун нүүрсний уурхай (чулуун нүүрс гаргаж авах орд).
- чулуун давс (чулуун мэт хатуу давс, жамп давс).
- чулуун самбар (чулуугаар хийсэн самбар).
- шулуун шунх (чулуугаар хийсэн нэт зүйл будаг).
- чулуун ногоц (зурах, сийлэхэд хэрэглэх нэгэн зүйл будаг).
- чулуун хөгц (өнгө хөх нэгэн зүйл будаг).
- чулуу тавих (чулуугаар мэрэглэх зан үйл хийх.
- чулуун зурхтэй (хатуу зоригтой, айдаггүй).
- чулуу хаях (хоёр хүний хооронд хов хутгаж хоргол сацах, яс хаях ч гэдэг).
- чулуу хөөлгөх (хуурмаглан дэмий юм хөөцөлдүүлэх).
- чулуун дэгдээ а м ь т а н (далайд орших, хавтгай биетэй, өрөөсөн талдаа нүдтэй нэг зүйл загас).