Монгол хэлний их тайлбар толь
[baguqu]
буух
Тайлбар
- дээрээс доош болох.
- унаа хөсөг дээрээс доошлон газарт гишгэх.
- цогцлон байгуулсан зүйл цуцрах, байхгүй болох.
- цалин хэрэглэл мэтийн албан газраас олгох зүйлийг авах.
- түр буюу удаан хугцаагаар орших нутаглах.
- унаатай яваад айлд орох; *амраг жаахан түүнийхээ аашинд нь буугаад мордоно *ардын дуу.
- юмны үнийн хямдрах.
- албан тушаалаас буурах; *татан буух *(албан газар огцрон ажиллахыг болих); *бууж өгөх *(хүч ялагдан дагаар орох).
- албаны хугацааг дуусган ажиллахыг болих.
- юмны шим шингэн зүйлд шингэх.
- шилжсэн ухагдах ойлгогдох.
Жишээ өгүүлбэр
шатаар буух
уулнаас буух
сүүдэр буух
үер буув
солир бууж гэнэ
манан буух
тоос буух
мориноос буух
галт тэрэгнээс буух
буун харайх
бууж байгаа байшин
гэр буух
цалин буух үе
манайх давааны ард буув
аянчин үдлэхээр буужээ
хотод ирээд ахындаа буув
Зөвлөлт Улсад сүүлийн таван жилд бараа таварын үнэ хэд дахин буужээ
манаанаас буух
жижүүрээс буух
цэргээс буух
цайна идээ буув
ухаанд буух