Монгол хэлний их тайлбар толь
[jiruq]
зураг i
Тайлбар
- хавтгай юманд аливаа юмны төрх байдлыг гарган хийсэн дүрс.
- хадны зураг (эрт дээр цагийн хүний хад чулуунд хүн аиьтан зэргийг сийлэн гаргасан зураг).
- тосон будгийн зураг (тосоор найруулсан будгаар зурсан зураг).
- усан будгийн зураг(усанд уусдаг будгаар өнгө ялгаж зурсан зураг).
- шог зураг (үнэн дүрээс хэтрүүлэн, шүүмжилж,шоглож зурсан зураг;* шог зургийн * уралдаан зарлав).
- гар зураг (оньсон техник хэрэглэлгүйгээр, гарын ураар зурсан зураг).
- зураасан зураг (аливаа юмыг будгаар үл ялган, зураас гаргаж зурсан зураг; зураасан зургийн үзэсгэлэн).
- хар зураг(будаагүй, сүүдэрлээгүй зураг); хавтгай юманд аливаа юмны төлөв буюу мөн юмыг таних тэмдгээр төлөөлүүлэн хийсэн нь.
- List item
- шугам зураг (ерөнхий боловсролын сургуульд үздэг нэг зүйл хичээл; шугам зураг бол сурагчдад техникийн зургийн анхны мэдэгдэхүүнийг сургаж, техникийн зургийг ухаарах, хялбар зургаар тухайн юмыг хийх дадлага олгоно).
- сохор зураг(таних тэмдэг, уул тал, гол мөрөн, хот балгад зэргийг зураагүй хоосон үлдээсэн хүрээ зураг).
- сохор зураг нөхүүлэх (сохор зурагт таних тэмдэг, гол мөрөн далай тэнгэс, уул тал, хот балгад зэргийг нөхөн зурах).
- газрын зураг (газрын гадрагын зураг; Монгол Улсын газрын зураг).
- гэрэл зураг (аливаа юмны дүрс хэлбэрийг гэрэл мэдрэг бүхий хальсанд буулгасан зураг; гэрэл зургийн газар; гэрэл зургийн лаборатори; гэрэл зургийн аппарат; ).
- зураг угаах (хальс болон цаасан дээр буулгасан зургийг угааж илрүүлэх).
- зураг буулгах (гэрэл зургаар авсан зургийг боловсруулсан цаасан дээр гаргах).
- зураг авах (аливаа юмны дүрсийг гэрэл мэдрэг хальсанд буулгах).
- зураг сайтай бичиг (цэвэр үзэмжтэй бичсэн бичиг).
Жишээ өгүүлбэр
зураг зурах
зургийн дэвтэр
зургийн харандаа