ардын аман зохиолын нэгэн төрөл болох бөгөөд гол төлөв ид шидтэй хүн амьтан, мангас тэргүүтэн гардаг хүүрнэх зохиол.
- үлгэр домог хорш; үлгэрт гардаг жаргалыг ч үнэн хэрэг дээр эдэлж, бага их бүгдээрээ, баярын магнай тэнийж байна; үлгэр хэлэх; явган үлгэр.
бадарчны үлгэр
Монголчуудын хэлэлцдэг хошин үлгэр.
ёгт үлгэр
далд утгатай богино зохиол, ихэнхийн төгсгөл сургаалын чанартай дүгнэлт байдаг.
үлгэрийн баатар
үлгэрт гардаг голлогч этгээд.