Монгол хэлний их тайлбар толь
[daguu, dagu, dagua, duu]
дуу, дуун i
Тайлбар
- сонсох эрхтэнд сэрэгдэх авиан чимээ; дуу чимээ хорш.; бууны дуу; нарийн дуу; хашгирах дуу; чанга дуугаар хэлэв; тэнгэрийн дуу; зөөлөн дуу; өндөр дуу; дорой дуу; муу хүний дуу их хууч; дуу дуугаа авалцах (харилцан чимээгээ авалцах); дуу өгөх (чимээ өгөх); дуун ухаан (авиан зүй); дууны хөвч (авиа гарах эрхтэн); дуу хөрвүүлэгч хуучирсэн (орчуулагч); дуу хураагуур (дуу чимээг соронзон хальсанд буулгах цахилгаан хэрэгсэл); дуу зэтлэх (дуу чимээ, бусад юманд дам дам уламжилж цууриатан одох)
- шилжсэн үг, яриа; дуу цөөнтэй хүн (үг цөөнтэй, ам удаантай); дуу шуу болох (үймэн шуугих)
- дуулахад зориулсан шүлэглэмэл зохиол; ардын дуу; уртын дуу; жагсаалын дуу; түүхэн дуу; янаг амрагийн дуу; дөрвөл дуу; богино дуу; бүжгийн дуу; найрын дуу; харилцаа дуу; дуу гарах (а. дуу аялж эхлэх; б. дуу зохиох; в. чимээ гаргах)