Монгол хэлний их тайлбар толь
[chimeg]
чимэг
Тайлбар
гоо сайхан болгоход хэрэглэх зүйл.
оройн чимэг (эмэгтэйчүүдийн толгойд зүүх чимэг).
цол чимэг (юманд олгосон цол зэргийн дээр улам өрнөх, бадрах, батжихын бэлэгдэл болгосон үгс; улсын наадамд түрүүлсэн бөхөд арслан цол, улам өсөх чимэг олгов).
чимэг үг (утга зохиолд яруу сайхан болгохын учир оруулсан үгс).
Жишээ өгүүлбэр
толгойн чимэг
хүзүүний чимэг
шүрэн чимэг
ясан чимэг
алтан чимэг